News

АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ БОЛОМЖ

АВСТРАЛИ УЛСАД СУРАЛЦАХ БОЛОМЖ

Date

2023-08-26

Written by

Tsolmon Bayaraa

Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн Монгол дахь 8 сарын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, тус хөтөлбөрийн дагуу сонгон шалгаруулалтаар тэнцсэн 10 оролцогч Австрали улсын Квинслендын Их Сургуульд 6-р сарын 5-ны өдрөөс 6-р сарын 17-ны хооронд амжилттай хамрагдлаа. Тэдний хувьд уг хөтөлбөр нь цаашдын манлайлах ур чадварт нь эергээр нөлөөлсөн төдийгүй хувийн хөгжилд нь эерэг нөлөө үзүүлснийг мөн онцолсон юм. Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрт өргөдөл хүлээн авч байна Энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд та дараах шалгуурыг хангасан байх ёстой:- Австрали улсад магистр эсвэл докторын зэрэг хамгаалсан байх.- 8 сарын турш хөтөлбөрт хамрагдах боломжтой байх.Хэрэв та хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл өргөдлийн маягтыг 2023 оны 9-р сарын 1-ний өдрийн 23:00 цагаас өмнө илгээнэ үү: https://form.jotform.com/.../wlp-cohort-10-application-formХөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл гарвал amina@zorigfoundation.org хаягаар тодруулна уу.