logo

Who we are

About the Foundation

Our History

Zorig Sanjaasuren

Leadership & Team

Our Alumni

Our Partners

What we do

Overview

Programs

Community Development Projects

Advocacy

Resources

Newsroom

Publications

coming soon

Get involved

Contact us

News

Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн төгсөгч Б. Цэнгэлтуяа

Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн төгсөгч Б. Цэнгэлтуяа

Date

2023-08-27

Written by

Tsolmon Bayaraa

Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр маань гурван үндсэн хэсэгтэй. Хэсэг бүр нь харилцан адилгүй бөгөөд өөр өөр ур чадвар хөгжүүлдэг ба цогцоороо хүний ажлын карьер болон хувь хүний хөгжлийн тал дээр маш үнэтэй хувь нэмрийг оруулдаг үр өгөөжтэй хөтөлбөр юм. Миний хувьд хөтөлбөрийн томоохон хэсэг болох манлайлал болон хувь хүний хөгжлийн сургалтуудад явах бүртээ Монголын салбар бүртээ тэргүүлэгч, нийгэмд хамгийн урд түүчээлэн алхаж буй хүмүүсээс онол болон практикийн үр дүнтэй хичээлүүдээс олон зүйлс сурсан. Хөтөлбөрийн бас нэгэн чухал хэсэг бол нийгмийн аль нэг асуудлыг шийдэхээр өөрсдийн төслийг санаачлан хэрэгжүүлэх бөгөөд багийн хамт олонтойгоо "Эрүүл мэндийг дэмжигч сургууль” төслийг хэрэгжүүлсэн. Манай төсөл өсвөр насны хүүхдүүдийн биеийн эрүүл мэндээс гадна орчин үед тулгараад байгаа түгээмэл асуудал болсон сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой анхаарсан ба сонгосон сургууль дээрээ бодож байснаас илүү гайхалтай өндөр үр дүнтэй ажиллаж чадсан. Хөтөлбөрийн сүүлд Австрали Улсын University of Queensland-д -2 долоо хоногийн манлайллын эрчимжүүлсэн сургалтад суусан маань цаашдын карьер болон хувь хүний хөгжил тал дээр маш хүчтэй хурдасгуур болж чадсан. Зөвхөн хичээлүүд, уулзалтууд, төслөөсөө гадна салбар бүрд амжилттай ажиллаж байгаа бусад оролцогчид маань бас хөтөлбөрийн маань онцгой хэсэг байлаа.

9 дахь удаагийн Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн төгсөгч Б. Цэнгэлтуяа

Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөр нь 10 дахь жилдээ зарлагдсан байгаа тул шаардлагыг хангаж буй залуус өргөдлийн маягтыг 9-р сарын 1-ны өдрийн 23:00 цагаас өмнө илгээгээрэй https://form.jotform.com/.../wlp-cohort-10-application-form

Who we are

Our historyZorig SanjaasurenLeadership & TeamAlumniOur Partners

What we do

ProgramsAdvocacyCommunity Development Projects

Resources

Newsroom

Get involved

Contact us

©2025 Zorig Foundation

Site by 22Design Lab