logo

Who we are

About the Foundation

Our History

Zorig Sanjaasuren

Leadership & Team

Our Alumni

Our Partners

What we do

Overview

Programs

Community Development Projects

Advocacy

Resources

Newsroom

Publications

coming soon

Get involved

Contact us

News

“Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2024 оны “Bookbonds” төсөл

 “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2024 оны “Bookbonds” төсөл

Date

2024-03-04

Written by

Tsolmon Bayaraa

Номтой нөхөрлөхүй

Ээж минь намайг номон дунд өсгөсөн юм. Орой бүр л тэр үед түгээмэл байснаар нь ихэвчлэн орос ардын үлгэр уншиж өгнө. Үүлэн бор, Эрэлхэг баатар Еруслан Лазаревич, Иван баатрын тухай сонсож, уншиж өссөн минь намайг унших дадалтай болгоод зогсохгүй тэр баатрууд надад үнэнч, шударга, зөв хүн болон төлөвших ёстой гэх луужин болсон юм. Насанд хүрч, өөрөө аав боллоо. “Төрсөн цагаас нь эхлэн номтой нөхөрлүүлж, үлгэрийн болон уран зохиолын ном уншиж өсгөх нь хүүхдийн оюуны хөгжлийн суурь“ гэдгийг олж мэдэв. Номын дэлгүүрээр байнга эргэлдэхдээ хүүхдэд ээлтэй төдийгүй монгол ахуй, өв соёлыг таниулсан ном дутмаг гэдгийг анзаарсан юм.

Номд дуртай монголчууд маань ном бичих, уншихаа больсон юм болов уу хэмээн судлан үзвэл хараахан үгүй ээ. Хүүхдийн номын зохиолч олон, хэвлүүлэхэд бэлэн бүтээл их боловч санхүүгийн бэрхшээлээс шалтгаалж чанартай хүүхдийн ном хэвлэгдэхгүй үлдэх, хэвлүүлсэн зарим нь номоо хүүхдүүдэд хүргэж чаддаггүй аж. Түүнчлэн монгол эцэг эхчүүдэд хүүхдэдээ ном уншиж өгөх дадал багатай нь илэрхий анзаарагдлаа.

Иймээс бид “Book bonds” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд монгол хүүхдийн номын зохиолчдоо дэмжиж бүтээлийг нь хэвлүүлэн, улмаар эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан унших дадлыг бий болгох сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Манай багийнхан бүгдээрээ бага насны хүүхдийн ээж, аав. Бидний санаачилгыг дэмжиж, та ч бас яг өнөөдрөөс эхлэн хүүхдэдээ ном уншиж өгөөрэй!

Э.АМАРСАЙХАН (Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Зориг сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2024 оны “Book bonds” төслийн багийн гишүүн)

Төслийн багтай холбогдох, дэлгэрэнгүй мэдээлэл авах: Bookbonds төсөл

Who we are

Our historyZorig SanjaasurenLeadership & TeamAlumniOur Partners

What we do

ProgramsAdvocacyCommunity Development Projects

Resources

Newsroom

Get involved

Contact us

©2025 Zorig Foundation

Site by 22Design Lab